GitHub
GitHub нь програмистууд өөрсдийн кодоо үүсгэх, хадгалах, удирдах болон бусадтай хуваалцах боломжийг олгодог онлайн платформ сан юм. Энэ нь хуваарилагдсан хувилбарын хяналтыг (distributed version control) хангахын тулд Git-ийг ашигладаг бөгөөд GitHub өөрөө төслийн бүртгэл бүрт хандалтын хяналт, алдаа хяналт (bug tracking), программ хангамжийн шинэ боломжийн хүсэлт, даалгаврын удирдлага, тасралтгүй нэгтгэл (continuous integration) болон вики (wikis) үйлчилгээг үзүүлдэг. Сан Франциско хотод төв байрлатай GitHub нь 2018 оноос хойш Microsoft компанийн охин компани болох Github, Inc.-ийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ нь нээлттэй эх сурвалжтай программ хангамж хөгжүүлэх төслүүдийг байршуулахад өргөнөөр ашиглагддаг. 2023 оны 1 дүгээр сарын байдлаар GitHub нь 100 сая гаруй хөгжүүлэгч, дор хаяж 28 сая нийтийн (public) репозитори зэрэг 420 сая гаруй репозиторитой болохоо мэдээлсэн байна. 2023 оны 6 дугаар сарын байдлаар GitHub нь дэлхий дээрх хамгийн том эхийн кодын байршуулагч юм. 2024 онд 500 сая гаруй нээлттэй эх сурвалжтай төслүүдэд таван тэрбум гаруй хөгжүүлэгчийн хувь нэмэр оруулсан байна.
Үүсгэн байгуулагдсан нь
[засварлах | кодоор засварлах]GitHub платформын хөгжүүлэлт 2007 оны 10 дугаар сарын 19-нд эхэлжээ. Уг сайтыг хэдэн сарын турш туршилтын (beta) хувилбараар ажилласных нь дараа Tom Preston-Werner, Chris Wanstrath, P. J. Hyett болон Scott Chacon нар 2008 оны 4 дүгээр сард албан ёсоор нээжээ.
Байгууллагын бүтцийн өөрчлөлт
[засварлах | кодоор засварлах]GitHub нь анхандаа дунд шатны менежөргүй, харин бие даасан удирдлагад суурилсан хавтгай бүтэцтэй байгууллага байжээ. Ажилчид өөрсдийн сонирхсон төслүүд дээр сонгон ажиллах боломжтой байсан хэдий ч цалинг гүйцэтгэх захирал тогтоодог байв.
2014 онд тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Thomas Preston-Werner болон түүний эхнэр Theresa нарт холбогдох дарамт шахалт үзүүлсэн хэргийн улмаас тус компани дунд шатны менежментийн давхаргыг нэмсэн байна. Уг дуулианы үр дүнд Preston-Werner гүйцэтгэх захирлын албан тушаалвнаасаа огцорчээ. Харин хамтран үүсгэн байгуулагч бөгөөд бүтээгдэхүүний удирдагч Chris Wanstrath гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Тухайн үеийн хуулийн зөвлөх бөгөөд захиргааны ажилтан Julio Avalos нь GitHub-ийн бизнесийн үйл ажиллагаа болон өдөр тутмын удирдлагыг гардан авчээ.
Санхүүжилт
[засварлах | кодоор засварлах]GitHub нь анхдагч хөрөнгө оруулагчгүйгээр бие даан эхэлсэн гарааны бизнес бөгөөд эхний жилүүдэд олсон орлогоосоо гурван үүсгэн байгуулагчийнхаа хөрөнгөөр санхүүжиж, ажилчдаа авч эхэлжээ.
Компани үүсгэн байгуулагдсанаас хойш дөрвөн жилийн дараа буюу 2012 оны 7 дугаар сард Andreessen Horowitz компани 750 сая ам.долларын үнэлгээтэйгээр 100 сая ам.долларын эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийсэн байна.
2015 оны 7 дугаар сард GitHub B цуврал санхүүжилтээр дахин 250 сая ам.долларын (~2024 оны ханшаар 322 сая ам.доллар) эрсдэлтэй хөрөнгө оруулалт босгожээ. Гол хөрөнгө оруулагчаар Sequoia Capital ажилласан бөгөөд бусад хөрөнгө оруулагчдад Andreessen Horowitz, Thrive Capital, IVP (Institutional Venture Partners) болон бусад венчур сангууд багтсан байна. Тухайн үед тус компанийг ойролцоогоор 2 тэрбум ам.доллараар үнэлж байжээ. 2023 оны байдлаар GitHub нь жил бүр 1 тэрбум ам.долларын орлого олдог гэж тооцоолсон байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]GitHub үйлчилгээг Chris Wanstrath, P. J. Hyett, Tom Preston-Werner, болон Scott Chacon нар Ruby on Rails ашиглан хөгжүүлж, 2008 оны 2 дугаар сард эхлүүлжээ. GitHub, Inc. компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд Сан Франциско хотод байрладаг.
AWS Summit арга хэмжээн дээрх GitHub: Газрын зургийн сүүдэр нь улс бүрийн интернет хэрэглэгчдийн эзлэх хувь дахь хэрэглэгчдийн тоог харуулдаг. Хоёр хагас бөмбөрцгийг тойрсон дугуй диаграммууд нь улс бүр дэх GitHub хэрэглэгчдийн нийт тоо (зүүн талд) болон коммитүүдийг (баруун талд) харуулж байна.
2009 оны 2 дугаар сарын 24-нд GitHub онлайн болсноос хойших эхний жилийн хугацаанд 46,000 гаруй нийтийн репозитори хуримтлуулсны 17,000 нь өмнөх сард нь үүсгэгдсэн болохоо зарлажээ. Тухайн үед 6,200 орчим репозитори дор хаяж нэг удаа сэрээгдэж (forked), 4,600 нь нэгтгэгдсэн байв.
Мөн онд уг сайтыг 100,000 гаруй хэрэглэгч ашиглаж байсан бөгөөд нийт 90,000 өвөрмөц нийтийн репозитори, үүнээс 12,000 нь дор хаяж нэг удаа сэрээгдсэнээр нийт 135,000 репозиторитой болж өргөжжээ.
2010 онд GitHub 1 сая репозиторитой болсон байна. Жилийн дараа энэ тоо хоёр дахин өсжээ. ReadWriteWeb сайтын мэдээлснээр 2011 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хоорондох коммитын нийт тоогоор GitHub нь SourceForge болон Google Code-ыг ардаа орхисон байна. 2013 оны 1 дүгээр сарын 16-нд GitHub 3 сая хэрэглэгчийн босгыг давж, 5 сая гаруй репозитори байршуулж байжээ. Тухайн оны эцэс гэхэд репозиторын тоо хоёр дахин өсөж, 10 сая репозиторид хүрсэн байна.
2015 онд GitHub Америкийн Нэгдсэн Улсаас гаднах анхны оффисоо Япон улсад нээжээ.
2018 оны 2 дугаар сарын 28-нд GitHub нь түүхэн дэх хамгийн том тархсан үйлчилгээг зогсоох (DDoS) халдлагуудын гурав дахь том бай болж, ирж буй урсгал нь секундэд 1.35 терабит оргил хэмжээнд хүрсэн байна.
2018 оны 6 дугаар сарын 19-нд GitHub бүх сургуулиудад үнэ төлбөргүй боловсролын багц санал болгосноор GitHub Education хөтөлбөрөө өргөжүүлжээ.
2019 оны 6 дугаар сарын 11-нд Bitnami компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал асан бөгөөд хамтран үүсгэн байгуулагч Erica Brescia нь GitHub-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар (COO) томилогдсоныг зарлав.
2021 оны 11 дүгээр сарын 3-нд Microsoft компани GitHub-ийг худалдаж авахад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Nat Friedman албан тушаалаа бууж өгч байгаагаа зарлаж, GitHub-ийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Thomas Dohmke 11 дүгээр сарын 15-наас эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдохоор болсноо зарлажээ.
2025 оны 6 дугаар сард GitHub дээрх репозиторын хэмжээ нэг тэрбумаас давжээ. Тодруулбал, нэг тэрбум дахь репозитори нь "shit" гэсэн үгнээс өөр юу ч агуулаагүй байв.
2025 оны 8 дугаар сарын 11-нд Thomas Dohmke бизнес эрхлэх зорилгоор 2025 оны эцэст гүйцэтгэх захирлын алbyнаасаа буухаар болсноо зарласан ба Microsoft шууд залгамжлагч хайх төлөвлөгөөтэй байгаагаа тэр даруй мэдэгдээгүй байна.
Microsoft компанид худалдагдсан нь
[засварлах | кодоор засварлах]Microsoft нь 2016 онд GitHub дээр хамгийн олон нээлттэй эх сурвалжид хувь нэмэр оруулагчидтай арван байгууллагын жагсаалтыг тэргүүлж байжээ.
2012 оноос эхлэн Microsoft нь GitHub-ийг өргөнөөр ашиглаж эхэлсэн ба .NET Core, Chakra Core, MSBuild, PowerShell, PowerToys, Visual Studio Code, Windows Calculator, Windows Terminal зэрэг нээлттэй эх сурвалжтай төслүүд болон хөгжүүлэлтийн хэрэгслүүдээ (одоо Microsoft Docs дээр байрладаг бүтээгдэхүүний баримт бичгүүдийн дийлэнх хэсгийг) байршуулж эхэлсэн байна.
2018 оны 6 дугаар сарын 4-нд Microsoft компани GitHub-ийг 7.5 тэрбум ам.доллараар (~2024 оны ханшаар 9.2 тэрбум ам.доллар) худалдаж авахаар болсноо зарлажээ. Уг хэлэлцээр 2018 оны 10 дугаар сарын 26-нд албан ёсоор хаагдсан байна. Microsoft-ын мэдээлснээр GitHub нь олон нийт, платформ болон бизнесийн хувьд бие даасан хэвээр байх болно. Microsoft-ын удирдлага дор уг үйлчилгээг Microsoft Cloud and AI хэлтсийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Scott Guthrie-д тайлагнадаг Xamarin компанийн Nat Friedman удирдаж байв.
JavaScript сургагч багш бөгөөд зохиолч Kyle Simpson, Open-Xchange компанийн гүйцэтгэх захирал Rafael Laguna нар Microsoft-ын өмнөх худалдан авалтууд болох Nokia-гийн гар утасны бизнес болон Skype-ийг удирдаж байсан туршлагадаа үндэслэн тус худалдан авалтын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байжээ.
Энэхүү худалдан авалт нь гүйцэтгэх захирал Satya Nadella-гийн удирдлага дорх Microsoft-ын бизнесийн стратегетэй нийцэж байсан бөгөөд үүний хүрээнд нээлттэй эх сурвалжтай программ хангамжийн хөгжүүлэлт болон хувь нэмэртэй зэрэгцэн үүлэн тооцооллын үйлчилгээнд илүү анхаарал хандуулж эхэлсэн байна. Harvard Business Review сэтгүүл Microsoft нь GitHub-ийг бусад хөгжүүлэлтийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэмжих зорилгоор хэрэглэгчийн бааз руу нь нэвтрэх зорилгоор худалдаж авч байна гэж үзжээ.
Энэхүү худалдаатай холбоотой санаа зовнилоос үүдэн өрсөлдөгч үйлчилгээ үзүүлэгчид болох Bitbucket (Atlassian компани эзэмшдэг), SourceForge (Slashdot эзэмшдэг) болон GitLab компаниуд төслүүдээ GitHub-аас тэдний үйлчилгээ рүү шилжүүлэхээр төлөвлөж буй шинэ хэрэглэгчдийн тоо эрс өссөн тухай мэдээлжээ.
2019 оны 9 дүгээр сард GitHub кодын шинжилгээний хэрэгсэл болох Semmle компанийг худалдаж авсан байна. 2020 оны 2 дугаар сард GitHub нь Энэтхэг улсад GitHub India Private Limited нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 2020 оны 3 дугаар сард GitHub нь JavaScript багц нийлүүлэгч npm компанийг тодорхойгүй үнээр худалдаж авахаар болсноо зарлажээ. Уг хэлэлцээр 2020 оны 4 дүгээр сарын 15-нд хаагдсан байна.
2020 оны 7 дугаар сарын эхээр нээлттэй эх сурвалжийн кодоо мөнхөд архивлах зорилгоор GitHub Archive Program хөтөлбөрийг байгуулжээ.
Сахиус (Mascot)
[засварлах | кодоор засварлах]GitHub-ийн сахиус нь найман хөлтэй амьтантэй төстэй таван тэмтрүүлтэй "octocat" буюу Мона юм. Уг дүрийг график дизайнер Simon Oxley дизайнеруудад зориулсан роялтигүй дижитал зургуудыг худалдагладаг iStock вэбсайтад зориулж клип арт хэлбэрээр бүтээжээ. GitHub-ийн сонгосон дүрийг Oxley Octopuss гэж нэрлэсэн байв. GitHub уг Octopuss-ийг өөрсдийн лого болгохыг хүссэн тул (iStock-ийн лицензээр үүнийг хориглодог) Oxley-тэй хэлэлцээр хийж уг зургийн онцгой эрхийг худалдаж авсан байна.
GitHub Octopuss-ийг Octocat болгон өөрчилж, шинэ нэрийн хамт уг дүрийг худалдааны тэмдэг болгон бүртгүүлжээ. Хожим нь GitHub Illustrator Cameron McEfee-г хөлслөн уг Octocat-ийг вэбсайт болон сурталчилгааны материал дээр янз бүрийн зорилгоор ашиглахаар өөрчлүүлсэн бөгөөд түүнээс хойш McEfee болон GitHub-ийн олон хэрэглэгчид уг дүрийн хэдэн зуун хувилбарыг бүтээсэн нь The Octodex дээр байрладаг байна.
Үйлчилгээ
[засварлах | кодоор засварлах]GitHub дээрх төслүүдэд Git команд мөрний интерфейсийг ашиглан хандаж, удирдах боломжтой бөгөөд бүх стандарт Git командууд үүнд ажилладаг. Мөн GitHub нь хэрэглэгчдэд сайт дээрх нийтийн репозиторийг үзэх боломжийг олгодог. Үүнээс гадна олон ширээний компьютер болон Git өргөтгөлүүдийг ашиглах боломжтой. Нэмж дурдахад уг сайт нь лент (feeds), дагагчид, вики (Gollum гэж нэрлэгддэг вики программ хангамжийг ашигладаг), хөгжүүлэгчид репозиторынхоо хувилбаруудыг ("forks") хэрхэн хөгжүүлж буйг харуулах нийгмийн сүлжээний график зэрэг нийгмийн сүлжээтэй төстэй функцуудыг өгдөг.
Хэн ч нийтийн репозито��иудыг үзэж, татаж авах боломжтой боловч зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид л репозиторид контент оруулах боломжтой. Бүртгэлтэй хэрэглэгчийн эрхээр хэрэглэгчид хэлэлцүүлэг өрнүүлэх, репозитори удирдах, бусдын репозиторид хувь нэмэр оруулах, кодын өөрчлөлтийг хянах боломжтой. GitHub нь 2019 оны 1 дүгээр сараас эхлэн хязгаарлагдмал хувийн репозиториудыг (төсөл тутамд хамгийн ихдээ гурван хамтран ажиллагчтай байхаар) ямар ч төлбөргүйгээр санал болгож эхэлсэн. Өмнө нь зөвхөн нийтийн репозиториуд л үнэ төлбөргүй байжээ. 2020 оны 4 дүгээр сарын 14-нд GitHub "хязгааргүй хамтран ажиллагчтай хувийн репозитори" зэрэг "GitHub-ийн үндсэн бүх боломжуудыг" хүн бүрт үнэ төлбөргүй болгосон байна. 2019 оны 5 дугаар сард Github, Inc. компани github.com дээрх эхийн кодыг анхдагчаар шифрлэж эхэлжээ.
GitHub-ийн суурь программ хангамж нь Linux-ийг бүтээгч Linus Torvalds-ын бичсэн Git юм. GitHub-ийн хэрэглэгчийн интерфейсийг хангадаг нэмэлт программ хангамжийг GitHub, Inc.-ийн хөгжүүлэгчид болох Wanstrath, Hyett, болон Preston-Werner нар Ruby on Rails болон Erlang ашиглан бичжээ.
Хамрах хүрээ
[засварлах | кодоор засварлах]GitHub-ийн үндсэн зорилго нь программ хангамж хөгжүүлэлтийн хувилбарын хяналт болон асуудлын хяналт (issue tracking) хэсгийг хөнгөвчлөх явдал юм. Асуудлын хяналтад зориулж шошго, үе шат (milestones), хариуцлага хуваарилах, хайлтын систем боломжтой байдаг. Хувилбарын хяналтын хувьд Git (болон GitHub) нь эхийн кодод өөрчлөлт оруулахын тулд pull requests (хүсэлт татах) илгээх боломжийг олгодог. Санал болгож буй өөрчлөлтийг хянах эрхтэй хэрэглэгчид хүссэн өөрчлөлт болон хуучин хувилбар хоорондын ялгааг (diff) харж, батлах боломжтой. Git нэр томъёогоор энэ үйлдлийг "committing" гэж нэрлэдэг ба үүний нэг жишээ нь "commit" юм. Бүх коммитуудын түүх хадгалагдаж үлдэх бөгөөд хожим нь үзэх боломжтой. Салбарууд (branches) нь хөгжүүлэгчдэд үндсэн хөгжүүлэлтийн шугамыг шууд өөрчлөхгүйгээр ижил репозитори дотор тусдаа хөгжүүлэлтийн шугам дээр ажиллах боломжийг олгодог. Салбар дээр хийсэн өөрчлөлтийг дараа нь нэгтгэх (merge) эсвэл pull request-ээр дамжуулан өөр салбарт нэгтгэж, зэрэгцээ хөгжүүлэлт болон кодын хяналтыг дэмждэг.
Нэмж дурдахад GitHub нь дараах формат болон боломжуудыг дэмждэг:
- Markdown-тай төстэй төрөл бүрийн файлын форматаар автоматаар дүрслэгдсэн README файлуудыг багтаасан Баримт бичиг
- Зарим репозитори нь зөвхөн вики контентоос бүрддэг Викис. Үүнд гайхалтай жагсаалт (awesome lists) гэгддэг санал болгож буй программ хангамжийн сонгомол жагсаалтууд багтдаг.
- Кодыг бүтээх болон турших ажлын орчин болгоход зориулагдсан виртуал машин хэрэглэгчдэд олгодог онлайн IDE болох GitHub Codespaces
- Графикууд: үйл ажиллагаа (pulse), хувь нэмэр оруулагчид, коммитууд, кодын давтамж, цохилтын карт (punch card), сүлжээ, гишүүд
- Integrations Directory
- Имэйл мэдэгдлүүд
- Хэлэлцүүлгүүд
- Хэн нэгнийг @ тэмдэглэх замаар мэдэгдэлд бүртгэх сонголт.
- Эможи
- Файлууд доторх үүрэн даалгаврын жагсаалтууд (Nested task-lists)
- Газарзүйн орон зайн өгөгдлийн дүрслэл
- Файлуудыг "3D зотон" дээр харуулдаг нэгдсэн STL файл үзүүлэгч ашиглан 3D дүрслэх файлуудыг урьдчилан харах боломжтой. Уг үзүүлэгч нь WebGL болон Three.js дээр суурилдаг.
- Photoshop-ийн PSD файлуудыг оролцуулаад олон нийтлэг зургийн форматыг урьдчилан харах дэмжлэг
- PDF баримт бичиг үзүүлэгч
- Өөр өөр багц дахь мэдэгдэж буй нийтлэг эмзэг байдал болон эрсдэлийн (Common Vulnerabilities and Exposures) аюулгүй байдлын анхааруулгууд
GitHub-ийн үйлчилгээний нөхцөл нь GitHub дээр байршуулсан нийтийн программ хангамжийн төслүүдээс Нээлттэй эх сурвалжийн тодорхойлолтыг (Open Source Definition) хангасан байхыг шаарддаггүй. Үйлчилгээний нөхцөлд "Репозиторио нийтээр харагдахаар тохируулснаар та бусдад таны репозиторийг үзэх, хуулбарлан авах (fork) зөвшөөрөл өгч байна" гэж заасан байдаг.
GitHub Enterprise
[засварлах | кодоор засварлах]GitHub Enterprise нь ижил төстэй функционац бүхий GitHub-ийн өөрөө удирддаг хувилбар юм. Үүнийг байгууллагын техник хангамж эсвэл үүлэн үйлчилгээ үзүүлэгч дээр ажиллуулах боломжтой бөгөөд 2011 оны 11 дүгээр сараас хойш боломжтой болсон. 2020 оны 11 дүгээр сард youtube-dl-ийг DMCA-аар устгасныг эсэргүүцсэн байдлаар GitHub Enterprise Server-ийн эхийн код онлайн байдлаар алдагджээ. GitHub-ийн мэдээлснээр эхийн код нь GitHub сервер рүү халдсанаас бус харин GitHub өөрөө Enterprise хэрэглэгчидтэй санамсаргүйгээр кодыг хуваалцсанаас үүдэлтэй байсан байна.
GitHub Pages
[засварлах | кодоор засварлах]2008 онд GitHub блог, төслийн баримт бичиг, болон номонд зориулсан статик вэб байршуулах үйлчилгээ болох GitHub Pages-ийг танилцуулжээ. GitHub Pages-ийн бүх контент нь зочдод шууд эсвэл Markdown форматаар үйлчилдэг Git репозиторид хадгалагддаг. GitHub нь Jekyll статик вэбсайт болон блог үүсгэгчтэй болон GitHub-ийн тасралтгүй нэгтгэх шугамтай нэгдсэн байдаг. Контентын эх сурвалж шинэчлэгдэх бүрт Jekyll вэбсайтыг дахин үүсгэж, GitHub Pages дэд бүтцээр дамжуулан автоматаар хүргэдэг.
GitHub-ийн бусад хэсгийн адил энэ нь үнэ төлбөргүй болон төлбөртэй үйлчилгээний түвшинг агуулдаг. Энэ үйлчилгээгээр дамжуулан үүсгэсэн вэбсайтууд нь github.io домэйн нэрийн дэд домэйн хэлбэрээр байрших эсвэл гуравдагч талын домэйн нэр бүртгэгчээр дамжуулан худалдаж авсан захиалгат домэйнүүдтэй холбогдох боломжтой. GitHub Pages нь HTTPS шифрлэлтийг дэмждэг.
GitHub Actions
[засварлах | кодоор засварлах]GitHub Actions нь 2019 оны 11 дүгээр сарын 13-нд албан ёсоор нээгдсэн. Үүнийг анх 2018 оны 10 дугаар сард GitHub Universe арга хэмжээний үеэр ажлын урсгалыг автоматжуулах арга зам болгон зарласан бөгөөд жилийн дараа 2019 онд бүрэн албан ёсны хувилбар (GA) нь гарсан байна. GitHub Actions нь гуравдагч талын вэбсайт/платформ ашиглахгүйгээр программ хангамжийг турших, гаргах, байршуулахад зориулсан тасралтгүй нэгтгэх болон тасралтгүй хүргэх шугамыг бүтээх боломжийг олгодог. Бусад олон CI/CD хэрэгслүүдээс ялгаатай нь GitHub Actions нь хөгжүүлэгчид урьдчилан бүтээсэн үйлдлүүдийг (жишээ нь, турших, линтинг хийх, байршуулах) хуваалцах, дахин ашиглах боломжтой зах зээлтэйгээр нээгдсэн. GitHub нь гуравдагч талын үйлчилгээнээс хамааралтай байдлыг багасгаж, хөгжүүлэгчдийг GitHub экосистем дотор байлгахыг хүссэн юм. GitHub Actions нь өөрөө удирдах шаардлагагүйгээр динамикаар өргөжүүлэх боломжтой хост хийсэн гүйгчдийг (Linux, Windows, macOS) хангасан.
Gist
[засварлах | кодоор засварлах]GitHub нь мөн томоохон төслүүдэд ихэвчлэн ашиглагддаг GitHub-аас ялгаатай нь кодын хэсгүүдэд зориулагдсан Gist гэж нэрлэгддэг pastebin төрлийн сайтыг ажиллуулдаг. Tom Preston-Werner уг функцуудыг 2008 онд болсон Ruby бага хурлын үеэр анх танилцуулжээ.
Gist нь кодын хэсгүүдэд хувилбарын хяналт нэмэх, хялбар сэрээх (forking), хувийн пастуудад зориулсан TLS шифрлэлт нэмэх замаар уламжлалт энгийн pastebin үзэл баримтлал дээр суурилдаг. "Gist" бүр өөрийн гэсэн Git репозитори тул олон кодын хэсгүүдийг нэг хуудсанд багтааж, Git ашиглан түлхэх (push) болон татах (pull) боломжтой.
Бүртгэлгүй хэрэглэгчид сүүлийн үеийн Gist-үүдийн хуудас дээрх спамыг багасгахын тулд Gist байршуулахыг зөвхөн нэвтэрсэн хэрэглэгчдэд хязгаарлахаас өмнө буюу 2018 оны 3 дугаар сарын 19 хүртэл Gist байршуулах боломжтой байжээ.
Gist-ийн URL-ууд нь арван зургаатын систем дэх (hexadecimal) ID-уудыг ашигладаг бөгөөд Gist-ийн өөрчлөлтүүд нь хувилбарын түүхэнд тэмдэглэгддэг бөгөөд энэ нь "хуваагдсан" (split) болон "нэгтгэсэн" (unified) харагдацын хооронд сонголт хийх замаар хуу��ас тутамд гучин хувилбарын текпийн ялгааг харуулах боломжтой. Репозиторуудын нэгэн адил Gist-ийг сэрээх, олон нийтэд тэмдэглэх (starred) болон сэтгэгдэл бичих боломжтой. Хувилбарууд, одод болон сэрээлтүүдийн тоог gist хуудас дээр зааж өгсөн байдаг.
Боловсролын хөтөлбөр
[засварлах | кодоор засварлах]GitHub нь оюутнуудад алдартай хөгжүүлэлтийн арав гаруй хэрэгсэл, үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгох зорилгоор GitHub Student Developer Pack хэмээх шинэ хөтөлбөрийг эхлүүлжээ. GitHub нь уг хөтөлбөрийг эхлүүлэхийн тулд Bitnami, Crowdflower, DigitalOcean, DNSimple, HackHands, Namecheap, Orchestrate, Screen hero, SendGrid, Stripe, Travis CI, болон Unreal Engine компаниудтай хамтран ажилласан байна.
2016 онд GitHub нь их дээд сургуулиуддаа технологийн нийгэмлэгүүдийг өсгөн хөгжүүлэхэд оюутнуудыг сургах, дэмжих зорилгоор GitHub Campus Experts хөтөлбөр эхэлж байгаагаа зарлав. Campus Experts хөтөлбөр нь дэлхий даяарх 18 болон түүнээс дээш настай их сургуулийн оюутнуудад нээлттэй байдаг. GitHub Campus Experts нь GitHub оюутнуудад чиглэсэн арга хэмжээ болон нийгэмлэгүүдийг санхүүжүүлдэг гол аргуудын нэг бөгөөд Campus Experts-д арга хэмжээ явуулах, нийгэмлэгээ өсгөхийн тулд сургалт, санхүүжилт болон нэмэлт нөөц бололцоогоор хангадаг. Campus Expert болохын тулд өргөдөл гаргагчид олон модурь бүхий онлайн сургалтын курсийг дүүргэж, нийгэмлэгийн лидер байх чадварыг хөгжүүлсэн байх ёстой.
GitHub Marketplace үйлчилгээ
[засварлах | кодоор засварлах]GitHub нь мөн төслүүдэд нэмэлт боломжуудыг нэмэх зорилгоор программ хангамжийг үйлчилгээ хэлбэрээр (SaaS) санал болгодог интеграцуудыг өгдөг. Эдгээр үйлчилгээнд дараах зүйлс орно:
- Waffle.io: Программ хангамжийн багуудад зориулсан төслийн удирдлага бөгөөд хэрэглэгчдэд репозитори даяар pull requests, автомат бүтээлтүүд, хяналтууд болон байршуулалтуудыг автоматаар харах боломжийг олгодог.
- Rollbar: Бодит цагийн дебаг хийх хэрэгслүүд болон бүрэн стэк бүхий алдааны тайланг өгдөг.
- Travis CI: Тасралтгүй нэгтгэх үйлчилгээ.
- GitLocalize: Төслийн орчуулга болон олон улсын хэмжээнд гаргах үйл явцыг удирдах хэрэгслүүдээр хангадаг.
GitHub Mobile
[засварлах | кодоор засварлах]2019 онд GitHub iOS болон Android үйлдлийн системүүдэд зориулсан гар утасны албан ёсны аппликейшнүүдээ албан ёсоор гаргажээ. Энэхүү мэдэгдлийг GitHub Universe 2019 арга хэмжээний үеэр хийсэн бөгөөд аппликейшнүүд эхлээд iOS-д зориулж туршилтын (beta) байдлаар гарч, үүний дараа Android-ын туршилтын хувилбар болон 2020 оны эхээр олон нийтэд зориулсан бүрэн хувилбар нь гарсан байна.
GitHub Sponsors
[засварлах | кодоор засварлах]GitHub Sponsors нь хэрэглэгчдэд GitHub дээр байршуулсан төслүүдэд сар бүр мөнгөн хандив өгөх боломжийг олгодог. Олон нийтийн туршилтын хувилбар (public beta) 2019 оны 5 дугаар сарын 23-нд зарлагдсан бөгөөд төсөл хүлээлгийн жагсаалтын бүртгэлийг хүлээн авдаг. The Verge сэтгүүл GitHub Sponsors нь "Patreon-той яг адилхан ажилладаг" гэж бичсэн байдаг бөгөөд учир нь "хөгжүүлэгчид өөр өөр давуу талуудыг агуулсан санхүүжилтийн түвшнүүдийг санал болгож болох ба тэдгээр рүү хандах болон тэдний ажлыг дэмжихийг хүссэн дэмжигчдээсээ давтамжтай төлбөр хүлээн авах боломжтой" боловч "уг хөтөлбөрийг ашиглахад ямар ч шимтгэлгүй" байдаг. Цаашилбал, GitHub эхний жилдээ шинээр ашиглаж эхэлж буй хүмүүст урамшуулал санал болгодог: энэ нь төлбөр боловсруулах зардлыг хариуцаж, хөгжүүлэгч тутамд 5,000 ам.доллар хүртэлх ивээн тэтгэх төлбөрийг давж олгохоо амласан байна. Түүнчлэн хэрэглэгчид Patreon болон Open Collective зэрэг ижил төстэй үйлчилгээг ашиглаж, өөрсдийн вэбсайт руу холбох боломжтой хэвээр байна.
GitHub Copilot
[засварлах | кодоор засварлах]Гол өгүүлэл: GitHub Copilot
GitHub Codespaces layout:
- Зүүн талд GitHub Copilot
- Голд Код засварлагч
- Баруун талд Терминал
GitHub Copilot нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар программ хангамж хөгжүүлэх хэрэгслүүдийн дунд өргөнөөр нэвтэрсэн анхны хэрэгслүүдийн нэг юм. Туршилтын хувилбар нь 2021 онд VSCode хэрэглэгчдэд зориулагдан гарсан бөгөөд OpenAI-ийн Codex загвар дээр суурилсан байв.
GitHub Copilot нь одоо шууд GitHub.com дээр, команд мөр дээр, түүнчлэн хэд хэдэн IDE дотор ашиглах боломжтой болсон. Хэрэглэгчид зарим функцүүдэд зориулж олон төрлийн LLM-үүдээс сонгох боломжтой.
Copilot-ын функцуудыг хаах тухай хэрэглэгчийн хүсэлтүүд нь 2025 оны 9 дүгээр сарын байдлаар GitHub-ийн байгууллагын олон нийтийн хуудас дээрх сүүлийн 12 сарын хугацаан дахь хамгийн алдартай 1 № болон 2 № сэдвүүд байсан юм. Эдгээр сэдвүүд хариултгүй хэвээр байна. Зарим хэрэглэгчид болон төслүүд Codeberg зэрэг нээлттэй эх сурвалжтай өөр хувилбарууд руу шилжсэн байна.
Agentic Workflows
[засварлах | кодоор засварлах]GitHub Agentic Workflows бол GitHub Next багийн систем бөгөөд хөгжүүлэгчдэд аюулгүй байдлын хатуу хязгаарлалтыг хадгалахын зэрэгцээ хиймэл оюун ухаанаар ажилладаг автоматжуулсан даалгаваруудыг үүсгэх боломжийг олгодог. Уламжлалт автоматжуулалтаас ялгаатай нь та байгалийн хэлний заавар (prompts) ашиглан ажлын урсгалыг тодорхойлдог бөгөөд систем нь үүнийг хязгаарлагдмал, аюулгүй хэрэгслийн багц бүхий агент хэлбэрээр гүйцэтгэдэг.
Хамгийн чухал нь эдгээр агентууд дур мисэн үйлдэл хийж чадахгүй; тэд зөвхөн эрх бүхий үйлдлүүдийг гүйцэтгэх баталгааг өгдөг өндөр аюулгүй, хязгаарлагдмал зохицуулагчаар боловсруулагддаг зорилгыг (бүтцийн хүсэлт) гаргадаг.
GitHub-ын архив
[засварлах | кодоор засварлах]2020 оны 7 дугаар сард GitHub сайтны 2 дугаар сарын архивыг Норвегийн Свальдбард дахь орхигдсон уулын уурхайд буюу Arctic World Archive-ийн хэсэгт, Свальдбардын дэлхийн үрийн сангийн ойролцоо хадгалсан байна. Уг архив нь идэвхтэй бүх нийтийн репозиторуудын код, мөн идэвхгүй боловч чухал нийтийн репозиторуудын кодыг агуулж байв. 21TB хэмжээтэй өгөгдлийг piqlFilm архивын хальсан дээр матриц (2D) бар код (Boxing barcode) хэлбэрээр хадгалсан бөгөөд 500–1,000 жилийн хугацаанд тэсвэртэй байх төлөвтэй байна.
GitHub Archive Program нь мөн бүх нийтийн репозиторийг 10,000 жилийн турш хадгалах оролдлого хийх зорилгоор Project Silica-тай хамтран ажиллаж байна. Энэ нь секундэд нэг квадриллион (1,000,000,000,000,000) импульс өгдөг өндөр нарийвчлалтай петагерц импульсийн лазер ашиглан архивыг кварц шилэн хавтангийн молекул бүтцэд бичих зорилготой юм.
Маргаантай асуудлууд
[засварлах | кодоор засварлах]Дарамт шахалт үзүүлсэн гэх мэдэгдэл
[засварлах | кодоор засварлах]2014 оны 3 дугаар сард GitHub-ийн программист Julie Ann Horvath үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Tom Preston-Werner түүнийг ажил дээрээ дарамталсан тул компаниа орхиход хүрсэн гэж мэдэгджээ. 2014 оны 4 дүгээр сард GitHub Horvath-ийн мэдэгдлийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргажээ. Гэсэн хэдий ч дотоод мөрдөн байцаалт явуулсны дараа GitHub эдгээр гомдлыг баталгаажуулсан байна. GitHub-ийн гүйцэтгэх захирал Chris Wanstrath компанийн блог дээр "Мөрдөн байцаалтын явцад Tom Preston-Werner нь GitHub-ийн гүйцэтгэх захирлын хувьд зүй бус үйлдэл гаргасан, үүнд мөргөлдөөнтэй зан авир гаргах, ажлын байрны гомдлыг үл тоомсорлох, эхнэрийнх нь ажлын байранд байх нөлөөллийг үл тоомсорлох, эхнэр нь оффис дээр ажиллах ёсгүй тухай гэрээг хэрэгжүүлж чадаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн" гэж бичжээ. Үүний дараа Preston-Werner компаниасаа огцорчээ. Үүний дараа тус компани "ажилчдын санаа зовнил, зөрчилдөөнийг нухацтай авч үзэж, зохих ёсоор шийдвэрлэхийн тулд" шинэ санаачилга, сургалтуудыг хэрэгжүүлэхээ зарласан байна.
Хориг арга хэмжээ
[засварлах | кодоор засварлах]2019 оны 7 дугаар сарын 25-нд Иран улсад байрладаг хөгжүүлэгч Medium дээр GitHub түүний хувийн репозиторуудыг хааж, GitHub pages руу нэвтрэхийг хориглосон тухай бичжээ. Үүний дараахан GitHub Иран, Крым, Куба, Хойд Солонгос, Сири дэх хөгжүүлэгчдэд хувийн репозитори руу нэвтрэхийг хориглож байгаагаа баталжээ. Гэсэн хэдий ч хэд хоногийн дараа GitHub байршлаас үл хамааран нийтийн репозиторуудын хувьд GitHub Pages руу нэвтрэх эрхийг дахин нээсэн байна. Мөн хориг тавигдсан улс орнуудад зочлохдоо GitHub ашиглах нь хэрэглэгчийн бүртгэлд ижил төстэй арга хэмжээ авахад хүргэж болзошгүй болохыг илчилжээ. GitHub хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан гомдол болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хариу өгөхдөө: GitHub нь АНУ-ын худалдааны хяналтын хуульд захирагддаг бөгөөд холбогдох хууль тогтоомжийг бүрэн дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Үүний зэрэгцээ GitHub-ийн алсын хараа нь хөгжүүлэгчид хаана амьдарч байгаагаас үл хамааран хөгжүүлэгчдийн хамтын ажиллагааны дэлхийн платформ байх явдал юм. Үүний үр дүнд хэрэглэгчид болон үйлчлүүлэгчдэд хуулиар шаардагдахаас хэтрүүлэн нөлөөлөхгүй байхын тулд засгийн газрын зааврыг сайтар шалгах үүргээ бид нухацтай авч үздэг. Үүнд хориг тавигдсан бүс нутгуудад хөгжүүлэгчдийг хамарсан хувийн харилцаа холбоог дэмжих зорилгоор нийтийн репозиторын үйлчилгээ, тэр дундаа нээлттэй эх сурвалжийн төслүүдэд зориулсан үйлчилгээг боломжтой, хүртээмжтэй байлгах зэрэг багтаж байна.
Ямар нэгэн хязгаарлалт байх ёсгүй гэж үзсэн хөгжүүлэгчид, тухайлбал Эдгээр улс орнуудад оршин суудаггүй бөгөөд зөвхөн аялдаг хүмүүс хүртэл уг хязгаарлалтыг цуцлах хүсэлт гаргах боломжтой. GitHub нь худалдан авалтын түүх болон IP хаягууд нь бусад эх сурвалжуудын дунд хэрэглэгчдийг хэрхэн тэмдэглэдэг арга тул хориг тавигдсан орнуудаас сайт руу нэвтрэхийн тулд VPN болон IP прокси ашиглахыг хориглосон байдаг.
Цензур
[засварлах | кодоор засварлах]2014 оны 12 дугаар сарын 4-нд Орос улс GitHub.com сайтыг хар жагсаалтад оруулсан байна, учир нь GitHub эхэндээ хэрэглэгчдийн оруулсан амиа хорлох зааварчилгааг устгахаас татгалзжээ. Хоног өнгөрсний дараа Орос улс хоригоо цуцалж, GitHub Орос дахь тодорхой контент болон хуудсуудыг хааж эхэлсэн байна. 2014 оны 12 дугаар сарын 31-нд Энэтхэг улс хэрэглэгчдийн оруулсан ISIS-ийг дэмжсэн контенттой холбоотойгоор GitHub.com сайтыг бусад 31 вэбсайтын хамт хаажээ; уг хоригийг гурван өдрийн дараа цуцалсан байна. 2016 оны 10 дугаар сарын 8-нд Турк улс тус улсын эрчим хүчний сайдын хакердсан бүртгэлийн имэйл алдагтаас урьдчилан сэргийлэх зорилгоор GitHub-ийг хаажээ.
2015 оны 3 дугаар сарын 26-нд GitHub.com руу таван өдөр хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн томоохон хэмжээний DDoS халдлага гарсан байна. Хятадаас гаралтай бололтой уг халдлага нь голдуу Интернэтийн цензурыг тойрч гарах аргуудыг тайлбарласан GitHub дээр байршуулсан хэрэглэгчийн контент руу чиглэсэн байв.
2020 оны 4 дүгээр сарын 19-нд Хятадын цагдаа нар Chen Mei болон Cai Wei (GitHub дээр байршуулсан Terminus 2049 төслийн сайн дурын ажилчид)-г саатуулж, "хэрүүл маргаан үүсгэж, асуудал тарьсан" хэрэгт буруутгажээ. Cai болон Chen нар Хятадын цензурчдын устгасан Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн мэдээний өгүүлэл, ярилцлага болон бусад материалыг архивлан хадгалж байжээ.
ICE гэрээ
[засварлах | кодоор засварлах]GitHub нь АНУ-ын Цагаачлал болон гаалийн албатай (ICE) газар дээрх бүтээгдэхүүн болох GitHub Enterprise Server-ийг ашиглах талаар 200,000 ам.долларын гэрээтэй байдаг. GitHub-ийн олон ажилчдын дотоод эсэргүүцлийг үл харгалзан энэхүү гэрээг 2019 онд шинэчилсэн байна. Ажилчиддаа илгээж, хожим нь 2019 оны 10 дугаар сарын 9-нд GitHub-ийн блогт нийтлэгдсэн имэйлд гүйцэтгэх захирал Nat Friedman "Худалдан авалтаас олсон орлого нь 200,000 ам.доллараас бага бөгөөд манай компанийн хувьд санхүүгийн хувьд тийм ч чухал биш юм" гэж мэдэгджээ. Тэрээр GitHub нь "одоогийн засаг захиргааны зорилтот цагаачдын нийгэмлэгийг дэмжиж буй ашгийн бус бүлгүүдэд" 500,000 ам.долларын хандив өргөхөө амласнаа зарлав. Үүний хариуд дор хаяж 150 GitHub-ийн ажилчид уг гэрээг эсэргүүцэх байр сууриа дахин илэрхийлж, ICE-ийн хүний эрхийг зөрчсөн гэх үйлдлийг буруушаасан нээлттэй захидалд гарын үсэг зуржээ. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны байдлаар таван ажилтан уг гэрээний улмаас ажлаасаа гарсан байна.
ICE-ийн гэрээний маргаан нь George Floyd-ын эсэргүүцлийн жагсаал болон Black Lives Matter хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр "master/slave" салбарын нэр томьёог хаях тухай компанийн шийдвэрийн улмаас 2020 оны 6 дугаар сард дахин анхаарлын төвд орсон байна. GitHub-ийн салбарын нэр өөрчлөлтийг шүүмжлэгчид үүнийг гүйцэтгэх идэвхжилийн нэг хэлбэр гэж тодорхойлж, үүний оронд GitHub-ийг ICE-ийн гэрээгээ цуцлахыг уриалсан байна. Нээлттэй эх сурвалжийн нийгэмлэгийн гишүүдийн нээлттэй захидлыг 2019 оны 12 дугаар сард GitHub дээр хуваалцаж, компани ICE-тэй байгуулсан гэрээгээ цуцалж, бизнес болон түншлэлээ хэрхэн явуулдаг талаараа илүү ил тод байхыг шаарджээ. Уг захидалд 700 гаруй хүн гарын үсэг зурсан байна.
Капитоли үймээний сэтгэгдлүүд болон ажилтныг ажлаас ха халсан нь
[засварлах | кодоор засварлах]2021 оны 1 дүгээр сард GitHub АНУ-ын Капитолын ордон руу 1 дүгээр сарын 6-нд халдлагаас хойш хамт олондоо санаа зовж буйгаа илэрхийлж, үймээн дэгдээгчдийн заримыг "нацистууд" гэж нэрлэснийх нь төлөө нэг ажилтнаа ажлаас нь халжээ. Мөрдөн байцаалт явуулсны дараа GitHub-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал ажилтныг ажлаас халах компанийн шийдвэрт "шүүмжлэл болон журмын хувьд томоохон алдаа гарсан" гэж мэдэгдэв. Мөрдөн байцаалтын үр дүнд GitHub уг ажилтантай холбогдож, компанийн хүний нөөцийн албаны дарга огцорсон байна.
Twitter-ийн эхийн кодын алдагдал
[засварлах | кодоор засварлах]2023 онд Twitter олон нийтийн мэдээллийн платформын зарим хэсгийг GitHub дээр байршуулсан байна. Уг алдагдлыг анх The New York Times сонин мэдээлсэн бөгөөд энэ нь Калифорнийн Хойд дүүргийн АНУ-ын дүүргийн шүүхэд Twitter-ээс гаргасан хууль ёсны өргөдлийн нэг хэсэг байжээ. Twitter уг нийтлэлүүд нь түүний оюуны өмчийг зөрчсөн гэж мэдэгдэж, GitHub дээр эхийн кодыг нийтэлсэн "FreeSpeechEnthusiast" нэртэй хэрэглэгчийг тодруулахын тулд шүүхээс мэдээлэл хүссэн байна.
Хүлээн авалт
[засварлах | кодоор засварлах]2012 онд Git-ийн анхны хөгжүүлэгч Linus Torvalds GitHub-ийг өндрөөр үнэлж, "github [sic]-ийн байршуулалт маш сайн байна. Тэд үүн дээр сайн ажил хийсэн. Нээлттэй эх сурвалжийн төслийн байршуулалтыг маш хялбар болгосны төлөө GitHub-ийг маш их магтан сайшаах хэрэгтэй" гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэрээр мөн GitHub-ийн нэгтгэх интерфейсийн хэрэгжилтийг хурцаар шүүмжилж, "Git нь татгалзах хүсэлт (pull-request) үүсгэх сайхан модультай ирдэг боловч GitHub үүний үр дүнд үүнийг өөрийн бүрэн дорой хувилбараар солихоор шийдсэн. Үүний үр дүнд би GitHub-ийг иймэрхүү зүйлд ашиггүй гэж үзэж байна. Энэ нь байршуулахад зүгээр боловч pull requests болон онлайн коммит засварлах нь зүгээр л хог юм" гэж хэлжээ.